Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г №50
Найрлага:
Ванкомицин –1.0гр-тай дүйцэх ванкомицины гидрохлорид.
Фармакологийн үйлдэл:
Amycolatopsis orientalis ялгаруулдаг бактерийн эсрэг, ихэнхи бичил биетэнд бактерцид үйлдэл (энтерококкт бактериостатик үйлдэл үзүүлнэ) үзүүлнэ. Бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулж, пенициллин, цефалоспорины бүлэгтэй адил байдлаар эсийн ханын дээд хэсгийн урьдал бодис болох D-аланил-D-аланин хэсэгтэй бат холбогдон эсийг задална. Бактерийн эсийн Мембраны нэвчимхий байдал өөрчлөгдөн, РНХ-ийн нийлэгжилт сонгомлоор саатна. Грам эерэг бичил биетнээс: Staphylococcus-ийн омгууд,Streptococcus –ийн омгууд, Streptococcus pneumoniae, Corynebacterium-ын, Enterococcus–ын, Clostridium-ын, Actinomyces –ын омгуудад сайн нөлөөлнө.
Бүх грам сөрөг бактериуд, Mycobacterium-ын омгууд, мөөгөнцөр, вирүс, эгэл биетэн ванкомицинд тэсвэртэй байдаг.
Хэрэглэх заалт:
Үжил, эндокардит, уушгины үрэвсэл, уушгины буглаа, яс үений халдвар (остеомиелит г.м), менингит, арьс, зөөлөн эдийн халдвар зэрэгт хэрэглэнэ. Clostridium difficile-ийн шалтгаант псевдомембраноз колит; Staphylococcus aureus-ийн шалтгаант энтероколит үүссэн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
10мг/мин-аас ихгүй хурдтайгаар зөвхөн судсанд (булчинд тарихад өвдөнө) тарина; дуслын үргэлжлэх хугацаа 60минутаас багагүй байх ёстой.Насанд хүрэгчид– 1гр эсвэл 15мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Шинэ төрсөн нярайн эхний 7 хоногт – 15мг/кг тунгаар, цаашид 10мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
1сар хүртэлх хүүхдэд: дээрх тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
1сараас дээш настай хүүхдэд – 10мг/кг тунгаар 6цагийн зайтай эсвэл 20мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Ванкомицины уусмал бэлтгэх:1гр-ийг 20мл-т уусгана (уусмалын концентраци 50мг/мл байна). Уусмал бэлтгэхдээ 0,9% натрийн хлорид эсвэл 5% декстрозын уусмал эсвэл Рингерийн уусмалаас: 0,5гр-д 100мл, 1гр-д 200мл авна.
0,9% натрийн хлорид эсвэл 5% декстрозын уусмалаар шингэлсэн бэлдмэл хөргөгчинд (2-8ºС) үйлчлэх идэвхээ алдалгүй 14 хоног хадгалж болно. Рингерийн уусмалаар найруулсан бол хөргөгчинд 4 хоногийн (96цаг) турш хадгалж болно.
Хориглох заалт:
Хэт мэдрэгшсэн, жирэмсэн (эхний гурван сар), хөхүүл, сонсголын мэдрэлийн үрэвслийн үед хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө:
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: дотор муухайрах, псевдомембраноз колит үүснэ.
Мэдэрхүйн эрхтэн тогтолцооны талаас: чихэнд үзүүлэх хорт нөлөө – сонсгол муудах, толгой эргэх, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хэсэг газрын хариу урвал (дуслын хийх дүрмийг биелүүлээгүйгээс): венийн судасны үрэвсэл, тарьсан хэсэгт өвдөх, тарьсан хэсгийн эд үхжинэ.
Харшлын урвал: халуурах, дотор муухайрах, чичрүүдэс хүрэх, тууралт гарах
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
25ºС-аас ихгүй хэмд, гэрлийн нөлөөнөөс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Үйлдвэрлэгч: ОАО «Красфарма», ОХУ