Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын уусмал бэлтгэх нунтаг, 1г+0,2г №50
Найрлага:
Үйлчлэгч бодис:
Амоксициллин –1,0гр-тай дүйцэхүйц амоксициллин натри.
Клавулоны хүчил – 0,2гр-тай дүйцэх клавулонат кали
Фармакологийн үйлдэл:
Хагас нийлэг пенициллин болох амоксициллин, бета-лактамазаг хориглогч клавулоны хүчилтэй нийлмэл бэлдмэл.
Бактерицид үйлдэлтэй, бактерийн эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлдаг.
Үйлчлэх бичил биетнүүдэд:
Грам эерэг агаартан бактер: Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus viridans, Enterococcus-ийн омгууд, Corynebacterium-ийн омгууд, Listeria monocytogenes;
Грам эерэг агааргүйтэн бактер: Clostridium-ийн омгууд, Peptococcus-ийн омгууд, Peptostreptococcus-ийн омгууд;
Грам сөрөг агаартан бактер: Escherichia coli, Proteus mirabilis, Proteus vulgaris, Klebsiella-ийн омгууд, Salmonella-ийн омгууд, Shigella-ийн омгууд, Bordetella pertussis, Yersinia enterocolitica, Gardnerella vaginalis, Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Moraxella catarrhalis, Haemophilus influenzae, Haemophilus ducreyi, Yersinia multocida , Campylobacter jejuni;
Грам сөрөг агааргүйтэн бактер: Bacteroides-ийн омгууд, Bacteroides fragilis Клавуланы хүчил бол пенициллиназатай адил төстэй шинж чанар өндөртэй тул ферменттэй бат холбоот бүрдэл үүсгэн амоксациллинийг бета-лактамазагаар задрах ферментийн нөхцөлөөс сэргийлнэ.
Хэрэглэх заалт:
Дээр дурьдсан мэдрэг бичил биетний омгоор үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ. Үүнд:
Эндокардит, Менингит, сепсис, перитонит; Амьсгалын дээд ба доод замын халдварууд Шээс бэлгийн замын болон халдварууд эмэгтэйчүүдийн халдварууд Арьс, зөөлөн эдийн халдварууд Яс, холбогч эдийн халдварууд Цөсний замын халдварууд Эрүү, нүүрний халдвар Мэс заслын үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Бэлдмэлийг судсанд тарина.
Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд: 1,2гр тунгаар 8цагийн зайтай,хүнд хэлбэрийн халдварын үед 6 цагийн зайтай тарина. Хоногийн дээд тун – 6гр.
3 сар хүртэлх хүүхэд: дутуу төрсөн нярай, перинаталь үед – хоногт 2 удаа 30мг/кг , нярайд – хоногт 3 удаа 30мг/кг тунгаар хэрэглэнэ.
3сар-12 нас хүртэлх хүүхэд: хоногт 3 удаа 30мг/кг тунгаар;хүнд хэлбэрийн халдварын үед хоногт 4 удаа хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-14 хоног байна.Судсанд тарих тарилгын уусмалыг зөв бэлтгэх, тарих:
1,2гр-ийг (1000мг+200мг) 20мл тарианы усаар шингэлж судсанд аажим тарина (3-4минутын хугацаанд).
Судсанд дуслаар тарих уусмалыг зөв бэлтгэх, тарих:
Дуслаар тарих бэлдмэл бэлтгэхдээ цаашид шингэлэх ёстой:
1,2гр (1000мг+200мг) бэлдмэлийг 50мл эсвэл 100мл уусмалаар дээрх дарааллаар шингэлж бэлтгэх ба дуслын үргэлжлэх хугацаа 30-40мин.
Судсанд тарих дуслын уусмалын уусгагчаар дараах уусмалуудыг хэрэглэнэ: натри хлоридын изотоник уусмал, Рингерийн уусмал, калийн хлоридын уусмал.
Хориглох заалт:
Хувь хүнд бэлдмэлийн найрлага дахь бодисууд тохиромжгүй, бактерийн эсрэг цефалоспорины, бета-лактамын бүлгийн бусад антибиотикт харшилтай, халдварт мононуклеозтой бол хэрэглэж болохгүй (тухайлбал улаан бурхан төст тууралт).
Гаж нөлөө:
Ходоод-гэдэсний эрхтэн тогтолцооны талаас: хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах Харшлын урвал: загатнаа, улайлтат туурал Бусад: мөөгөнцөр, суперинфекцийн бусад хэлбэрүүд
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.
Хадгалалт:
Гэрлийн нөлөөнөөс хамгаалж, 15°С-ээс ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Үйлдвэрлэгч: ОАО «Красфарма» , ОХУ