Офлоксацин

Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын шингэн, 2мг/мл-100мл №1

Найрлага:
Үйлчлэгч бодис: офлоксацин – 200мг.
Туслах бодис: натрийн хлорид – 900мг, тарианы ус – 100мл хүртэл.

Фармакологийн үйлдэл:

Офлоксацин – фторхинолоны уламжлалын өргөн хүрээний үйлдэлтэй микробын эсрэг бэлдмэл. Үйлдлийн механизм нь бактерийн репликаци, транскрипци, репараци ба бактерийн ДНХ-ийн рекомбинацид шаардагддаг ДНХ-гираза ферментийг сонгомлоор хориглоно. Бета-лактамаза ялгаруулдаг бичил биетэнд хүртэл бактерцид үйлдэл үзүүлнэ.

Дараах бичил биетнүүд өндөр мэдрэг (микробыг дарангуйлах хамгийн бага концентраци (МДК) ≤0,5мг/л): Aeromonas hydrophila, Moraxella catarrhalis, Brucella spp., Chlamydia trachomatis, Citrobacter freundii, Clostridium perfringens, Enterobacter aerogenes, Enterobacter cloacae, Escherichia coli, Haemophilus ducreyi, Haemophilus influenzae, Haemophilus parainjluenzae, Helicobacter coli, Helicobacter jejuni, Klebsiella oxytoca, Legionella pneumophila, Morganella morganii, Mycoplasma hominis, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitidis, Plesiomonas spp., Proteus mirabilis, Proteus vulgaris, Salmonella enterica, Serratia marcescens, Shigella-ийн омгууд, Staphylococcus aureus (Метициллинд мэдрэг), Staphylococcus-ийн омгууд (коагулазо сөрөг), Yersinia enterocolitica хамаарна.

Тэсвэртэй бичил биетнүүд (МДК > 1 мг/л): Acinetobacter baumannii, Clostridium difficile, Enterococcus-ийн омгууд, Listeria monocytogenes, Staphylococcus aureus (Метициллинд тэсвэртэй), Nocardia asteroids хамаарна.

Хэрэглэх заалт:

Офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчнүүд: бөөр, шээс ялгаруулах зам, түрүү булчирхай, заг хүйтний шалтгаант уретрит; арьс, зөөлөн эд; яс, үе; эм бэлэг эрхтэн; хэвлийн хөндий, цөс ялгаруулах зам; чих хамар хоолойн эрхтэнүүд, β-цус задлах стрептококкийн шалтгаант гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл; үжил;

Хэрэглэх арга,тун:

Судсанд дуслаар тарина.

Халдварын төрөл, хүнд хөнгөний зэрэг, бөөрний үйл ажиллагаанаас хамааран тунг тогтооно.

Бөөрний үйл ажиллагаа хэвийн, насанд хүрэгчдэд хэрэглэх тун (креатинины клиренс (КК) 50мл/мин-аас их): офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хоногт 2 удаа 200мг тунгаар эсвэл хоногт 1 удаа 400мг тунгаар хэрэглэнэ. Хоногийн ердийн тун 400мг. Хүнд хэлбэрийн халдвар эсвэл биеийн жингийн илүүдэлтэй эмчлүүлэгчдэд тунг 600мг хүртэл ихэсгэж болно.

Хориглох заалт:

Офлоксацинд, хинолоны уламжлалын бусад эмэнд буюу бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг;

Уналт таталттай (өгүүлэмжтэй болон одоо унаж татдаг);

Фторхинолоны уламжлалын бэлдмэл хэрэглээд шөрмөс гэмтсэн өгүүлэмжтэй; Хүүхэд ба 18 хүртэлх насны өсвөр үеийнхэн;

Жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.

Гаж нөлөө:

Төв мэдрэлийн тогтолцооны талаас: толгой эргэх, толгой өвдөх;
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт: хэвлийгээр өвдөх, суулгалт, дотор муухайрах, бөөлжих;
Арьс, арьсан дорх эдийн өөрчлөлт: цөөн тохиолдох: загатнаа, тууралт;
Яс-булчин, холбогч эдийн тогтолцооны өөрчлөлт: шөрмөсний үрэвсэл, маш үе, булчин өвдөх,
Тарьсан хэсэгт гарах өөрчлөлт: тарьсан хэсэг өвдөх, улайх, судас үрэвсэх
Дуслаар хэрэглэх тарилгын уусмал болон бусад эмийн бэлдмэлтэй холих. 0,9% натри хлоридын уусмал, Рингерийн уусмал, 5% декстрозын уусмалтай хамт холино. Гепарины уусмалыг офлоксацины уусмалтай хэзээ ч хамт холиж болохгүй (тунадас үүсгэж болзошгүй).

Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

Хадгалалт:

25 С-ээс ихгүй хэмд, гэрлийн нөлөөнөөс хамгаалан хадгална. Хөлдөөж болохгүй. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Үйлдвэрлэгч: ОАО «Красфарма», ОХУ

About the Author: khishigbayar

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH