Кэрол сироп

Савлалт, эмийн хэлбэр: Сироп, 90мл №1

Найрлага 100мл тутамд:

  • Үйлчлэх бодис: Ибупрофен 2г;
  • Туслах бодисууд: Пропил парабен 0.02г, Метилпарабен 0.03г, Натрийн бензонате 0.05г агуулагдана.
  • Фармакологийн үйлдэл: Ибупрофен нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Эмийн үйлдэл түргэн илэрнэ.

    Хэрэглэх заалт: Ибупрофеныг хүүхдийн толгой,чихний,хоолойн,шүдний өвдөлт болон шүд ургах үеийн өвдөлт,шөрмөс татах,ханиад томууний үеийн хөнгөн болон дунд зэргийн өвдөлт намдаах зорилгоор мөн вакцинжуулалтын дараах өвдөлт

    Хэрэглэх арга,тун: Ибупрофеныг хоол идсэний дараа уулгана. Хүснэгтэд заасны дагуу хэрэглэнэ.
    Нас Тун, хэмжээ Нас Тун, хэмжээ
    1 – 2 нас 50 – 100мг
    (3 – 5мл) 7 – 10 нас 150 – 200мг
    (8 – 10мл)
    3 – 6 нас 100 – 150мг
    (5 – 8мл) 11 – 14 нас 200 – 250мг
    (10 – 13мг)

  • Анхааруулга: Кэрол сиропыг зөвлөсөн тунгаас хэтрүүлж (өндөр тунгаар) хэрэглэхийг хориглоно.
  • Хориглох заалт: Ибупрофен, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
    Хүүхдийн хоол боловсруулах замын шархлаат гэмтэл

  • Цусны өвчнүүд: гемофили, цусны бүлэгнэлт багасах, лейкоцитын тоо цөөрөх
  • Элэг ба бөөрний дутагдал
  • Глюкоза-6-фосфат дегидрогеназын дутагдал
  • Жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе
  • 3 сар хүртлэх насны хүүхэд
  • Гаж нөлөө:

  • Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ховор ажиглагдах ба дараах шинжүүд илэрч болно.
  • Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчмоор эвгүй орхих буюу өвдөх, суулгах, улайлтат-шархлаат эмгэг үүсэх, цус алдах.
  • Харшлын урвал: Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс, бронхын багтраа хурцдах.
  • Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх.
  • Цус төлжүүлэх системийн зүгээс: цус багадалт, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, агранулоцитоз.
  • Шээс ялгаруулах системийн зүгээс: Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх.
  • Дээр дурьдсан болон бусад гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана.
  • Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жоргүй олгоно.

    Хадгалалт: 1-30С хэмд, гэрлээс хамгаалж хадгална

    Үйлдвэрлэгч: ILDONG PHARMACEUTICAL CO., LTD ., KOREA

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH