Савлалт, эмийн хэлбэр: Тарилгын шингэн, 20%-100мл №

Найрлага 100мл тутамд:

  • Хүний сийвэнгийн албумин …………….20 г
  • N-ацетил-DL-триптопан…………………..0,3940г
  • Натрийн каприлат …………………………..0,2659г
  • Натрийн хлорид ……………………………..хүрэлцэх хэмжээгээр
  • Натрийн гидроксид …………………………хүрэлцэх хэмжээгээр
  • Тарилгын ус ……………………………………хүрэлцэх хэмжээгээр
  • Фармакологийн үйлдэл: Альбумин нь амархан уусдаг, сийвэнгийн коллоид осмос даралтын 70-80%-г бүрдүүлдэг бөмбөлөг хэлбэртэй 66,500 молекул жинтэй уураг. Түүнчлэн , альбумин нь сийвэнгийн осмосын даралтыг зохицуулахад чухал үүрэгтэй. 20%-н альбуминийг цусанд юүлэхэд сийвэнгийн эзэлхүүнийг 4 дахин нэмэгдүүлдэг. Энэхүү нэмэгдсэн эзэлхүүн буюу шингэн нь цусны концентраци, цусны өтгөрөлтийг бууруулах үйлдэлтэй. Сийвэнгийн эзэлхүүн нэмэгдэх хэмжээ, нэмэгдсэн эзэлхүүний үргэлжлэх хугацаа цусны сийвэнгийн эхэн үеийн эзэлхүүний хэмжээнээс хамааралтай. Цусны эзэлхүүн багассан өвчтөнд тарьж хэрэглэхэд цусанд юүлсэн альбумины үйлдэл хэдэн цагаар үргэлжилдэг .
    Хэвийн цусны эзэлхүүнтэй хүнд альбуминыг тарьж хэрэглэхэд цус шингэрэх үйлдэл богино хугацаанд үргэлжилнэ. Альбумин нь зөөвөрлөх уургийн үүрэг гүйцэтгэх бөгөөд цусанд байх эмийн бодис, хортой бодистой холбогдох үйлчлэлтэй.

    Хэрэглэх заалт: Альбумины хэмжээ буурсан (шарх, нефротик хам шинж) гипоальбуминеми, альбумины нийлэгжилт алдагдсан (элэгний хатуурал), цус алдалтын шокийн үед тус тус хэрэглэнэ.

    Хэрэглэх арга,тун: Тарилгын 20% Альбумин 125-375 мл-т хүрэлцэхүйц хэмжээний хүний сийвэнгийн албумин 25-75 г агуулагдах ба венийн судсанд дуслаар аажим дусаана. Дуслын хэмжээ 2-4 мл/мин байна. Шаардлагатай бол 5% глюкозын уусмалаар шингэлж болно.
    Тунг биеийн жин, нас, шинж тэмдэгээс хамаарч тохируулна.

    Хориглох заалт: Уг эмэнд болон агууламжид орсон нэгдэлд мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

    Гаж нөлөө:

  • Хэт мэдрэгшлийн урвал: халуурах, халуун оргих, чонон хөрвөс
  • Шок: энэ үед эмийн хэрэглээг шууд зогсоох ба амьсгаадах, цээжээр өвдөх, даралт унах, судасны лугшилт бүдгэрэх, хөхрөх шинж илэрнэ.
  • Бусад шинж тэмдэгт: жихүүдэс хүрэх, нуруугаар өвдөх
  • Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

    Хадгалалт: 30 С хэмээс ихгүй нөхцөлд битүүмжлэгдсэн саванд хадгална.

    Үйлдвэрлэгч: SK Chemicals Co.,Ltd, Korea

    About the Author: khishigbayar

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH