ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИКЮРЬ 0.5МГ №30
ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Энтекавир
НАЙРЛАГА: Энтекавир 5мг
ЭМИЙН ХЭЛБЭР: Цагаан өнгөтэй, гурвалжин хэлбэртэй, бүрхүүлтэй шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
Архаг хепатит В вирүсийн халдвартай өвчтөнд HBV вирүсийн идэвхжил өндөрссөн; Цусны сийвэн дэх ALT, AST-ын түвшин тогтвортой нэмэгдэж байгаа үед; Эдийн шинжилгээгээр идэвхтэй үрэвсэл болон фиброз илэрсэн үед Викюрь шахмалыг хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:
Викюрь шахмалыг (хоол идэхээс 2 цагийн өмнө эсвэл хоол идсэнээс хойш 2 цагийн дараа) 0.5мг тунгаар өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ.
Гемодиализ эмчилгээний үе: Энтекавирийг гемодиализ эмчилгээний дараа хэрэглэнэ.
АНХААРУУЛГА
Гаж нөлөө:Эмнэлзүйн судалгаагаар ихэнх тохиолдолд элэгний ээнэгшилтэй өвчтөнд энтекавираас үүдэлтэй толгой өвдөх (9%), ядрах (6%), толгой эргэх (4%), дотор муухайрах (3%) зэрэг гаж нөлөө илэрсэн. Хориглох заалт:1.Эмийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүс;
2.Lapp-Лактазын дутагдал болон глюкоз-галактозын шимэгдэлт багатай, галактоз хүрэлцэхгүй удамшлын ховор өвчтэй хүмүүст хэрэглэхийг хориглоно.Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл:Энтекавир нь голчлон бөөрөөр ялгардаг бөгөөд бөөрний үйл ажиллагааг бууруулдаг болон сувганцрын шүүрлийн идэвхтэй өрсөлддөг эмүүдтэй хамт хэрэглэхэд түүний цусны сийвэнд агуулагдах концентраци ихсэнэ. Ламивудин, адефовир, дипивоксил, тенофовир дизопроксил фумарат зэргээс бусад эмийн бэлдмэлтэй энтекавирыг хамт хэрэглэхэд тэдгээрийн бөөрөөр ялгаралт болон бөөрний үйл ажиллагаанд нөлөөлөх байдал нь үнэлэгдээгүй.
Ламивудин, адефовир, тенофовиртой хамт хэрэглэхэд фармакокинетикийн хувьд харилцан нөлөөлөлгүй.
Ураг, жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй: Ургийн өсөлт хөгжилд учруулж болох эрсдэл тодорхой биш учир жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх хэрэгтэй.Жирэмсэн эх:Жирэмсэн үед хэрэглэхийг хориглоноХөхүүл эх:Энтекавирын эмчилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд хөхөөх хооллохыг зогсооно.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хүүхэд хүрэхгүй газарт хадгална, нарны тусгалаас хол 15-30°C тасалгааны хэмд хадгална
Эмийн сангаас олгох журам: Эмчийн жороор олгогдоно