БИФОРЖЕ 10 МГ + 160МГ №28

Олон улсын нэршил

Амлодипин+вальсартан

Найрлага

Амлодипин бесилат + Вальсартан 5/80мг, 10/160мг

Эмийн хэлбэр

Шахмал

Хэрэглэх заалт

  • Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд;
  • Насанд хүрэгсдийн цусны даралтыг бууруулах зорилгоор амлодипин эсвэл вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже-г хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

  • Бифорже-г өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ.
  • Цусны даралтыг бууруулах зорилгоор  5мг амлодипин эсвэл 80мг вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 5мг/80мг эмийг хэрэглэнэ.
  • Цусны даралтыг бууруулах зорилгоор  10мг амлодипин эсвэл 160мг вальсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 10мг/160мг эмийг хэрэглэнэ.
  • Бифоржийг хоол идэхийн өмнө болон дараа хэрэглэж болно

Анхааруулга

  • Эмийн найрлаганд орсон үндсэн үйлчлэгч бодис, туслах бодисуудад хэт мэдэг хүмүүс;
  • Хүнд хэлбэрийн элэг, цөсний үйл ажиллагааны алдагдалтай, элэгний хатууралтай, цөсний зогсонгошилт өвчтэй хүн;
  • Бифоржийг чихрийн шижин болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай (GFR <60 мл/мин/1.73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.
  • Жирэмсний II, III үед;
  • Хүнд хэлбэрийн артерийн даралттай өвчтөн;
  • Оврого (түүн дотор зүрхний оврого);
  • Зүүн ховдлын гадагш чигэлсэн замын бөглөрөл (жишээ нь: гипертрофи бөглөрөл бүхий кардиомиопати, өндөр зэрэгт аортын нарийсал);
  • Зүрхний цочмог шигдээсийн дараах зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед (гемодинамикийн хувьд тогтворгүй)

Хадгалах нөхцөл

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална, Нарны тусгалаас хол 15-30°C тасалгааны хэмд хадгална

Эмийн сангаас олгох журам:

Жоргүй олгогдоно