“ЭНТО” ХХК Ид шидийн орон

Энто ХХК-ийн хамт олон Ид шидийн оронтой хамтран СХД-ийн зорилтот айлуудаар витамин, тоглоом болон хүнсний зүйлсээр туслалцаа дэмжлэг үзүүлээд ирлээ. Хөөрхөн бяцхан үрсүүд минь эрүүл энх байх болтугай.

“ЭНТО” ХХК УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА ДЭМЖИХ ЭМ БЭЛДМЭЛИЙГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАЛАА

“ЭНТО” ХХК УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА ДЭМЖИХ ЭМ БЭЛДМЭЛИЙГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВЛАЛАА Коронавирусийн халдварын онц байдалтай байгаа энэ үед ЭНТО ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, алба хаагчдад вирусийн эсрэг КАГОЦЕЛ эм болон дархлаа дэмжих ВИФЕРОН тосон түрхлэгүүдийг хандив болгон хүлээлгэн өглөө.

ЭНТО компанийн ахлах эмч, төлөөлөгч Г.Хонгорзул: ОХУ виферон лааг 20 жил хэрэглэж байна

Сүүлийн үед виферон лааны талаар салбарын сайд ноцтой мэдээлэл хийх болов. Тухайлбал, Азийн хөгжлийн банк судалгаа хийгээд энэ лааг хүүхэд хэрэглэвэл хоёр жилийн дараа дархлаагүй болдог гэхчлэн мэдэгдсэн. Гэвч ийм асуудал гарсан нь олон нийтийн зүгээс нэлээд цочирдож, хүлээн авлаа. Тиймээс тус лааг инпортлон оруулж ирдэг “Энто” компанийн ахлах эмч, төлөөлөгч Г.Хонгорзулаас энэ талаар тодрууллаа.

ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧИДАА АРЛЫН ЯПОНООР АЯЛУУЛЛАА

Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 18 жилийн турш амжилттай ажиллаж дэлхийд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг улс орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулагч ЭНТО компани 2016 оны  шилдэг харилцагчдаа 2017.06.12-оос 2017.06.17-ны хооронд Япон улсын үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох 6 өдөр 5 шөнийн аяллаар урамшууллаа.

12

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH