ЭНТО тэнгэрлэг оршихуй

1918 онд 647 мянган хүн амтай байсан Монгол улс өнөөдөр даруй 5 дахин өсөж 3,1 саяд хүрчээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ хэмээн манай Монголчууд билэгшэн ярьдаг. Энэ ч утгаараа олуулаа болох тусам улс орны тусгаар тогтнол улам батжиж, эдийн засгийн эргэлт сайжирдаг гээд олон эерэг зүйлс бий болдог. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн тэр л үед нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү хүн бүхэн тэмүүлэх болж нийслэл хотдоо 1.5 саяуулаа багтаж ядан амьдраж байна. Олуулаа байх сайхан ч үүнийг дагаад элдэв төрлийн өвчин эмгэг дэгдэх эрсдэлтэй улам нэмэгдэнэ. Ялангуяа зах зээлийн нийгэм шилжсэн тэр л үед хүн бүр амьдрахын төлөө эрүүл мэндээ үл огоорон хуруу хумсаа хугачин хөдөлмөрлөж өдөр хоногийг өнгөрүүлж байсан үе саяхан.

            Тэгвэл энэ хүнд хэцүү үед Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө найдвартай эм эмнэлэгийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангах зорилгоор Энто компани үүссэн байгуулагдсан түүхтэй. Өдгөө тус компани  Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 18 жил ажиллаж, дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллаж хамгийн сүүлийн үеийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эм эмнэлэгийн хэрэгсэлийг зах зээлд нийлүүлэн ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Тус компани та бидний сайн мэдэх дархлааны шилдэг бүтээгдэхүүн Вифирон лаа, элэгний В вирүс хепатитийн эсрэг Викюрь шахмал, Оросын холбооны улсын ханиадны эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй Кагоцел зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж байна. Бүтээгдэхүүнийг нь хүмүүс сайн мэддэг ч компани нэрний учрыг төдийлөн сайн мэдэхгүй байх нь түгээмэл байна. Тэгвэл ЭНТО гэсэн үг нь компаний эрхэмлэн дээдлэх зорилгын товчлол бөгөөд ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ гэсэн утгыг итгэдэг юм байна. Танд бие эрүүл байж саруул ухаан цогцлон байгаа цагт амьдрал тань аз жаргалтай байх болно.