“Энто” Компани Нэг өрх нэг ажлын байрыг дэмжин ажиллаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Эйч ар” клуб хамтран 2017 оны 04 сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт  Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө 18 жилийн турш хүчин зүтгэж буй эм ханган нийлүүлэх Энто компани оролцож өөрийн компаниас зарласан ажлын байраа танилцуулан, өдөрлөгт оролцож буй иргэдээс ажлын байрны хүсэлтийг авч ажилласан байна. Тус компани нь хямралын үед ажилтнууддаа цомтгох биш харин ч нэмэгдүүлэх чиглэлийг барин ажиллаж бөгөөд хэрвээ та ажил хайж байгаа бол Энто компаниас зарласан эмч төлөөлөгч, чанарын менежер, маркетингийн менежер, бренд менежер, харилцагчийн менежер, эмийн сангийн эрхлэгч, жор баригч, захиалга хүлээн авагч зэрэг ажлын байранд хүсэлт гаргах боломжтой. Та эдгээр ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд Энто компаний 70121211 дугаараас болон бусад хугацаанд WWW.ENTO.MN сайтаас аваарай. Өнөөдөр болсон өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллагууд  оролцсон байна.