“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДИЙН ОРЧИН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Манай орны эмэгтэйчүүдийн өвчлөлд вирүсийн гаралтай халдварт ба халдварт бус өвчин ихэсч буйтай холбогдуулан эмэгтэйчүүдийн өвчний оновчтой эмчилгээ, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх зорилгоор ЭНТО ХХК нь ОХУ-ын Ферон үйлдвэртэй хамтран “Нөхөн үржихүйн зонхилон тохиолдох халдварт өвчнүүдийн орчин үеийн эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалтыг 2016 оны 11-р сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Уг сургалтанд урилгаар Москва хотын И.М.Сеченовын нэрэмжит, АУ-ны I Их Сургуулийн Эх барих эмэгтэйчүүдийн Тэнхимийн эрхлэгч, АУ-ны Доктор, Профессор Буданов Павел Валерьевич оролцсон, Улаанбаатар хотын 2 ба 3-р шатлал болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн 250 орчим эмч оролцлоо.