КОРОНА ВИРУСЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Манай урд хөрш БНХАУ-д гарсан шинэ Корона вирусээр үүсгэгдсэн COVID19 халдварт өвчин нь дэлхий дахины анхаарлын төвд байгаа билээ.

Түүхээс үзэхэд анх 1965 онд Д.Тиррелл, М.Биное нар хурц рениттэй өвчтөнөөс Корона вирусийг илрүүлсэн. Үүний дараа 1967 онд К.Мкинтош анхны штаммыг урвуулж гаргаж авсан.

2002-2003 онуудад гарсан SARS-ын үед нийт халдварлагсдын 10% /үүний 60% эмнэлэгийн ажилчид/ 2012 онд гарсан MERS-ын хувьд 38% нь тус тус нас барсан бөгөөд

Шинэ вирусийн нас баралтын дундаж түвшин 2.6%, тархалтын индекс 3.8% /10 өвчтөн уг өвчнийг 38 шинэ хохирогчдод дамжуулж байна гэсэн үг/.

COVID19 өвчин нь:

Нууц үе 14-24 хоног, өвчин хэт хурц цочмог эхэлнэ илэрхий хордлогын шинж тэмдэг нь сульдах ухаан алдах зэрэг шинж тэмдгүүдтэй хавсарна. /Иймээс хүмүүс гудамжинд шууд уначихдаг/  уушигны дутагдлын шинж тэмдгүүд хурдан нэмэгддэг магадгүй мэдрэлийн эд эсэд халдвар түргэн хүрдэг.

Хамгийн гол нь вирус тээгч нь эмнэлзүйн шинж тэмдгүүд үүсэхээс өмнө вирусыг хүрээлэн буй орчиндоо халдварлуулж чаддаг байна.

Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авах нь халдварыг тархахгүй байхад маш чухал үүрэгтэй

Биологийн хувьслын явцад хүний биед вирусийн довтолгооноос хамгаалах цитокины уургийн систем буюу Интерферон байгаа нь маш давуу тал юм. Хүний биед вирус орсон мэдээллийг авангуут бүхий л бөөмтэй эсүүд 1-р үеийн Интерфероныг /альфа, бетта/ ялгаруулдаг.

Судалгаагаар ялангуяа Интерферон альфа-гийн ялгарал эсэд вирус нэвтэрснээс хойш 30-40 минутын дараа нэмэгддэг бол захын цусанд 2-8 цагийн дараа түүний агууламж нэмэгддэг болохыг тогтоожээ.

Цочмог вируст халдвар нь интерфероны түвшин нэмэгдсэнээр тодорхойлогддог ба вируст өвчин нь хүнд хэлбэрийн үедээ интерфероны системийн үйл ажиллагааг дарангуйлж интерферон дутагдалд оруулдаг байна. /Францын судлаач С.Ле.Паже/

ОХУ-ын эрдэмтэн В.В.Малиновская цочмог вируст халдвар нь бие махбодийн дархлааг түр зуур дарангуйлах ба ингэснээр интерфероны агууламж буурч энэ нь ихэвчлэн хоёрдогч халдвар үүсгэдэг гэж тодорхойлжээ.

Иймээс – Гаднаас хүний биед интерферонийг оруулах нь шалтгаан болон эмчилгээний үндэслэлтэй бөгөөд захын цусан дахь интерфероны их хэмжээний агууламжийг бий болгох нь корона вирусийн эсрэг амжилттай урьдчилан сэргийлэх ба эмчлэх гол түлхүүр болж байна.

ОХУ-ын эрдэмтэд амьсгалын замын цочмог вируст халдвараас урьдчилан сэргийлэхэд витамин С ба Е агуулсан интерферон-альфа-2b бэлдмэлийг /ВИФЕРОН мазь, гель/ хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Виферон мазь, гель нь хэсэг газарт дархлаа дэмжих болон вирусийн эсрэг хүчтэй үйлдэл үзүүлдэг байна.

Виферон гель-г хүүхэд төрсөн цагаас нь, Виферон мазь-г 1 наснаас дээш бүх насныханд тус тус хэрэглэж болно. Жирэмсэн болон хөхүүл ээж нарт хэрэглэхийг зөвшөөрсөн.

Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Виферон гель-г хамар доторх салст бүрхүүлд, Виферон мазь-г хамрын гаднах арьсан дээр өдөрт 2-3 удаа түрхэж хэрэглэнэ.

Салст бүрхүүл болон арьсан дээр өвчин үүсгэгч эмгэг бичил биетний бэхлэлт, үржилтээс сэргийлэх ба вирус болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлнэ.

Бэлдмэлийн туслах бодис болох Витамин C болон Е нь интерфероны вирусийн эсрэг идэвхийг нэмэгдүүлэх ба халдварын бие махбодийн өөрийн дархлалын хариу урвалыг сайжруулснаар дархлааг дэмжих нөлөөг хүчжүүлнэ.

Виферон бэлдмэл нь интерферон альфа болон Витамин С болон Е гэсэн 3 бодисын төгс найрлагатай эмчилгээний үр дүнтэй аюулгүй бүтээгдэхүүн юмаа.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH