fbpx

Вирусын гаралтай ханиадыг хэрхэн эмчлэх вэ?

Амьсгалын дээд замын халдвар нь хамар, хоолой, синус, залгиур хоолой зэргийг хамарсан халдварт өвчин юм. Тус халдварт өвчнүүдэд ханиад, хоолойн ангин, тонзиллит, фарингит, уушгины үрэвсэл, синусит, дунд чихний үрэвсэл багтана.

Ихэнх амьсгалын замын халдварт өвчнүүд нь вирусийн шинж чанартай бөгөөд нэг хүнээс өөр нэгэнд амархан халддаг. Дээрх өвчнүүдийн ерөнхий шинж тэмдгүүд нь нус гойжих, найтаах, ханиалгах, нүд аргах, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх, амьсгал давчдах, халуурах аж. Тэгвэл энэхүү вирусын гаралтай өвчнийг хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Нэгэнт та болон таны хүүхэд ханиад хүрсэн бол сайн эдгэртэл нь гэртээ байж асрах хэрэгтэй. Энэ нь нэг талаас та болон таны хүүхдэд хэрэгтэй нөгөө талаас бусдыгаа хүндэлж байгаа хэрэг юм шүү! 

1. Ханиад хүрсэн үед бие их сульддаг. Мөн халуурах нь элбэг. Тиймээс та халуурсан үедээ

    халуунаа үзэж бас хүйтэн жин тавиарай.

2. Ханиад хүрсэн үед сайн унтах нь эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх болно.

3. Ханиад хүрсэн үед биеийн шингэн их алдагддаг тул цэвэршүүлсэн ус сайн уух хэрэгтэй.

4. Витамин С уух. Дархлаа дэмжих болно.

5. Цэвэр агаарт гарах.

6. Давс эсвэл иодтой усаар амаа ойр ойрхон зайлах.

7. Та жимсний гаралтай цайг халуунаар уух хэрэгтэй.

8. Халуун усаар нүүрээ утах. Ханиадны улмаас хамар битүүрэх нь элбэг уг бэрхшээлийг халуун уур шийдэх болно.

9. Ханиад хүндэрсний улмаас хатгаа тусах нь элбэг.Иймд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

10. Тэжээллэг хоол хүнс хэрэглээрэй.

Мөн таньд вирусын эсрэг дараах эмийг эмч зөвлөж байна.

КАГОЦЕЛ – интерферон ялгаралтыг идэвхижүүлэгч бэлдмэл нь 200 гаруй нэр төрлийн вирусээс хамгаалахаас гадна нэгэнт вирусын халдвараар өвдсөн байсан ч өвчний аль ч үе шатанд хэрэглэх боломжтой вирусын эсрэг бэлдмэл юм.

  • 3-аас дээш насны хүүхдэд :
    • Томуу ба амьсгалын замын вирусын цочмог халдвараас сэргийлэх ба эмчлэх зорилгоор
  •  Насанд хүрэгсдэд:
    • Томуу ба амьсгалын замын вирусын цочмог халдвараас сэргийлэх ба эмчлэх зорилгоор

Та дараах схемийн дагуу ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд хэрэглэж болно.

Та аль ч эмийн сангаас жоргүйгээр худалдан аваарай.

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH