fbpx

Дахилтат циститийг хэрхэн эмчлэх вэ?

Та циститийн талаар өмнөх нийтлэлийг үзэхийг хүсвэл энэхүү текстэн дээр дарна уу.

Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь бөөрний тэвшинцрийн үрэвсэл буюу пиелонефрит,давсагны үрэвсэл буюу цистит хоёр бөгөөд дахилтат архаг хэлбэрийн үрэвсэл үүсгэдэг.

Бөөрний архаг үрэвсэлтэй байх нь давсаг үрэвсэх нэг шалтгаан болохоос гадна эмэгтэйчүүдэд циститээр өвчлөх нь эрчүүдээс их тохиолддог нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалдаг. Учир нь эмэгтэйчүүдийн шээсний сүв нь шулуун гэдэс болон үтрээний амсартай ойр оршдог нь давсаг үрэвсэхэд нөлөөлдөг.

Мөн хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой нуруу хөлөөсөө даарах, цаг улиралдаа тохиромжгүй хувцаслах,чийг татдаг гутал өмсөх,аборт хийлгэх,хувийн ариун цэвэр муу сахих гэх мэт шалтгаанууд давсагны үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг.
Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ялангуяа нас ахисан эрчүүд бас циститээр өвддөг ба
ихэвчлэн цочмог эхэлдэг.Нэг л өглөө босоод шээхэд давсгаар шархирч ,шээсний сүвээр хорсож өвдөөд ойр ойрхон шээс хүрэх хэрнээ бага багаар шээж шээс гарахад хэцүү санагдаж эхэлдэг.Мэдээж энэ тохиолдолд эмчид очиж үзүүлж шинжилгээ өгч ,шинжилгээний дагуу эмчийн зөвлөсөн жорын дагуу эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Гэхдээ ихэнх нь эмч биш нэгнээсээ эсвэл эмийн санчаас шууд зөвлөгөө аваад өөрсдөө мэдээд эм уучихдаг,эсвэл ганц хоёр удаа өндөр дозоор антибиотик голдуу тариа тариулаад зовиур нь намдмагц зүгээр болсон гэж тооцон орхичихоод насан туршдаа архаг циститээр өвдөх нь элбэг байдаг.

Архаг циститийг эмчилэхгүй удвал аажмаар давсагны амсар дах хуниас булчингууд үүргээ гүйцэтгэж чадахаа больдгоос шээсээ барих чадвар нь доройтон чанга инээх найтаах,ханиах үед шээс алддаг болдог.

-Мөн циститээр өвчилсөн хүмүүс шээхэд бий болдог зовиураас шалтгаалан шингэн юм бага уудаг .Энэ нь шээсний замаар өвчин үүсгэгч бактерууд шээсээр дамжин гадагшлах процессыг дэмжихгүй муу талтай.Тиймээс циститээр өвдсөн бол цэвэр ус сайн ууж хэвших нь бөөр шээсний замд үрэвсэл үүсэхгүй байх ,улмаар эрүүл байхад тустай.
-Шээсээ удаан барихгүй байх,шээс хүрсэн тухай бүрд шээж давсгаа суллаж байх нь үрэвсэл үүсэхгүй байхад нөлөөлдөг.
-Ариун цэврийн дэглэм сахих, 00 цаас хэрэглэхдээ  шээсний сүвнээс анус хүртэлх чиглэлд арчиж хэвших,бэлэг эрхтнээ байнга  угааж хэвших
– Аль болох ваннад суух бус харин шүршүүрт орж байх
-Дулаан хувцаслах
-Хүйтэн гадаргуутай зүйл дээр суухгүй байх,чийг татдаг хувцас өмсөхгүй байх,хөлстэй нуруунаасаа жин цохиулахгүй байх
-Үр хөндөлт  хийлгэхээс зайлсхийх ,үтрээний үрэвслийг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж үрэвсэлтэй халдвартай бол яаралтай бүрэн эмчлүүлэх

-Хэт ядрахгүй байж,Гүйцэд унтаж амрах,витамин хагалттай хэрэглэх,тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.


Архаг циститтэй үед намар өвөл гэх хүйтэн үед голдуу аяндаа шээс ойр ойрхон хүрч давсгаар шархиран зарим эм тарианд намдах нь ховор байдаг бол орчин үед хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд зөвшөөрөгдсөн/жирэмсний 4 дахь сараас болон 5-12 насны хүүхдэд ч хэрэглэх боломжтой /цистит өвчний зонхилох  үүсгэгчийн эсрэг сонгомлоор нөлөөлөх зөвхөн шээсэнд хуримтлагддаг,ерөнхий үйлчилгээ үзүүлдэггүй  богино хугацаагаар хэрэглэгддэг чанартай бэлдмэл хэрэглэхийг мэргэжилтнүүд чухалчилж байна.

Та циститийн үед хэрэгдэх эмийн мэдээлэл авахыг хүсвэл энэхүү текстэн дээр дарна уу.

2 Comments

Leave a Comment

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH