ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧИДАА АРЛЫН ЯПОНООР АЯЛУУЛЛАА

Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 18 жилийн турш амжилттай ажиллаж дэлхийд эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг улс орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг онцгой эрхтэйгээр, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулагч ЭНТО компани 2016 оны  шилдэг харилцагчдаа 2017.06.12-оос 2017.06.17-ны хооронд Япон улсын үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох 6 өдөр 5 шөнийн аяллаар урамшууллаа.

Энэхүү аялалд ЭНТО компанитай хамтран ажиллагч байгууллага, худалдан авагчид нь хамрагдсан бөгөөд жил бүрийн шилдэг харилцагчдынхаа худалдан авалтыг нь урамшуулдаг сайхан заншлын дагуу 2016 оны шилдэг харилцагчдаа аялуулсан нь энэ юм. Мөн удахгүй Европ, үзэсгэлэнт Чежү арлын аяллын эзэд маань аялалдаа гарах гэж байна. Иймээс эрхэм үйлчлүүлэгч та бүхэн ч гэсэн манай ЭНТО компанитай хамтран ажиллаж байнгын худалдан авагч болсноор 2017 оны шилдэг харилцагч болж өөрийн хүссэн орноор аялах боломжтой юм. 

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH