КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

DSC_0182
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-89, 301 тоот

Утас: 7012 1211

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Since 1998
ЭНТО ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 21 жил ажиллан, 130 гаруй ажилтан, 9 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.
Манай компани нь хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ жил бүрийн Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерүүдэд амжилттай оролцдог болно.
Өнөөдөр бид 20 гаруй орны үйлдвэрлэгчээс 1600 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 3600 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
Манай компани нь дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр сонгогдон чанарын өндөр түвшинд хүрсэн, баталгаатай, сайн чанарын эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж байгаа билээ.
ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗОРИЛГО:

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH