Савлалт, эмийн хэлбэр: Шахмал, 10мг+5мг №30, №100
Найрлага Шахмал бүрт:
Үйлчлэх бодис:Монтелукаст натри ВР
Монтелукаст-тай эквивалент 10мг
Левоцетиризин дихлорид USP 5мгТуслах бодисууд: усгүйжүүлсэн коллоид цахиур, кроскармелоз натри, крос-повидон, магнийн стеарат, микрокристалл целлюлез, цардуул гликолат натри, цэвэр тальк.
Фармакологийн үйлдэл:
Монтелукаст
Монтелукаст нь агаар дамжуулах замын цистеинил лейкотриены рецепторыг дарангуйлж гуурсан хоолойн агчилтыг саатуулдаг .
Левоцетризин
Левоцетризин нь цетризины R-энантомер бөгөөд захын Н1 рецепторын хүчтэй, сонгомол антагонист юм.Левоцетризин нь цетризинтэй харьцуулахад холбогдох чадвар 2 дахин өндөр байдаг (Ki=6.3нмоль/л).
Хэрэглэх заалт:
Харшлын ринитын (улирлын чанартай болон байнгын) шинж тэмдгүүдийг арилгах, улирлын чанартай харшлын ринитээс урьдчилан сэргийлэх, 15 болон түүнээс дээш насны өвчтөнд гуурсан хоолойн багтраа болон харшлын ринитийн хавсарсан үеийн эмчилгээний үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга,тун:
Насанд хүрсэн хүн [>15 нас]: Мастик-ЛС шахмалыг өдөрт нэг удаа ууж хэрэглэх
2-оос доош бага насны хүүхэд, нярайд хэрэглэхгүй.
Хориглох заалт:
Мастик-ЛС шахмалын найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг нь тодорхой хүмүүст хэрэглэхийг хориглоно. Удамшлын шалтгаантай, ховор тохиолдох галактоз үл тэвчилтэй, лактазын дутагдалтай, эсвэл глюкоз-галактоз мальабсорбцийн алдагдалтай хүмүүст Жирэмслэлт. Сайн хийгдсэн хяналтат судалгааны үр дүн байхгүй байна. Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ нийлмэл бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хөхүүл үе Левоцетризин хөхний сүүгээр ялгардаг тул энэ нийлмэл бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө:
Монтелукастыг хэрэглэхэд диспепси, улайлт, толгой өвдөх, сульдах, хамар битүүрэх.
Левоцетиризинийг хэрэглэхэд нойрмоглох, ядрах, сульдах, хамар залгиурын үрэвсэл, ам хатах.
Эмийн сангийн олгох нөхцөл: Эмчийн жортой олгоно.
Хадгалалт:
25 С хэмээс ихгүй хуурай газар хадгална.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Үйлдвэрлэгч: BRAWN LABORATORIES LIMITED. India