ЭМ БЭЛДМЭЛИЙН НЭР: ВИФЕРОН 3 000 000МЕ ЛАА №10

ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: Интерферон алфа 2

НАЙРЛАГА: Интерферон альфа-2+ Витамин Е + Витамин С+ Какаоны тос

ЭМИЙН ХЭЛБЭР: Шулуун гэдэсний лаа

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Хүүхдийн (ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхэд) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчний хавсарсан эмчилгээнд;
  • Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар (томуу, томуу төст өвчин), уушгины үрэвсэл (РС вирүс, цитомегаловирүс, аденовирүсийн гаралтай үед);
  • Вирүсийн гаралтай хүүхдийн цочмог халдварууд (улаанбурхан, салхинцэцэг, гахайн хавдар, улаанууд, халдварт мононуклеоз);
  • Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэл бүхий халдварууд (герпесвирүс, цитомегаловирүс, энтеровирүсийн халдвар, хламидиоз, микоплазмоз);
  • Хүүхэд ба насанд хүрэгсдийн А, В, С, D, Е вирүсийн гаралтай элэгний үрэвслийн хавсарсан эмчилгээнд;
  • Вирүсийн гаралтай менингит, энцефалит;
  • Шээс бэлгийн замын халдвар, эмэгтэйчүүдийн өвчний үед (цитомегаловирүсийн халдвар, уреаплазмоз, хламидоз, трихомониаз, гарднереллёз, папилловирүсийн халдвар, бактерийн вагиноз, үтрээний дахилтат кандидоз, микоплазмоз);
  • Арьс ба салстын анхдагч ба дахилтат герпесийн халдвар;
  • Папилловирусээр үүсгэгдсэн ургацаг, үү, хавдар, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ба эмчлэх
  • ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

    Мэдрэлийн хүндрэлтэй /вирүсийн энцефалит/ салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар:

    12 наснаас дээш насныхан: 3 000 000МЕ (Өглөө, орой 10-14хоног) /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 3-4 удаа түрхэнэ/

    Элэгний архаг В, C, Д хепатит:
    1-7 нас хүртэлх хүүхдэд: 3 000 000МЕ өглөө, орой 10 хоног, дараа нь 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд өглөө, орой 6-12 сар

    Папиллома вирүсийн​​​​​​​ халдвар:
    Насанд хүрэгчид мөн жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 3 000 000МЕ оройд 1 удаа 14 хоног, дараа нь оройд 1 удаа 15 хоног 1 000 000МЕ /Давхар гель хэлбэрийг хэсэг газар хоногт 2 удаа түрхэнэ/

    Ургийн халдвар /TORCH/:
    Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд: 3 000 000МЕ өдөрт 1 удаа 10 хоног хэрэглээд 7 хоног завсарлана. Дараагийн 5 хоног өглөө, орой 1 000 000МЕ

    АНХААРУУЛГА

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд харшлын урвал (арьсны тууралт, загатнаа) үүсч болзошгүй. Эмчилгээг зогсоосноос хойш 72 цагийн дараа уг урвал аяндаа арилдаг.
  • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл: Виферон нь бүх төрлийн эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд зохимж сайтай байдаг ба С, Е витамин ба Какаоны тос нь бусад эмийн гаж үйлчилгээ ба харшлыг багасгадаг
  • ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Хөргөгчинд 2-8°C-т хадгална.

    Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгогдоно

    About the Author: khishigbayar

    1. Contact

    ХОЛБОО БАРИХ
    Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам-89, 301 тоот
    Утас: +976 7012 1211
    Факс: +976 7012 1211
    Цахим шуудан: support@ento.mn
    БИДЭНТЭЙ НЭГДЭХ

    I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

    START TYPING AND PRESS ENTER TO SEARCH